Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй үзүүлэх боломжтой “Асуудал шийдэл”аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийтийн тээврийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой үзүүлэх сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийтийн тээврийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхэд тулгардаг асуудлын талаар автобусны жолооч, инженер техникийн ажилтнуудад биечлэн үзүүж, дадлага сургуулилт хийлээ.Сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуй нэгж байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтан, ашиглалтын инженер, хэсгийн дарга зэрэг 50 орчим инженер ажилтнууд хамрагдлаа.