Department of transport services

Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс  нь 1, 2 дугаар баазуудын тээвэрлэлт үйлчилгээний албаны инженер техникийн ажилтнууд, шалгагч болон нийт дунд болон том оврын автобус, угсраа автобус, троллейбусны жолооч, аж ахуй үйлчилгээний жолооч нарын нийт 1100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Манай байгууллага нь нийслэлийн нийтийн тээвэр үйлчилгээний 23 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хот дотор 21, хот орчимд 2 чиглэлд үйлчилдэг. Одоогийн байдлаар ажлын өдөр 212 гаралт, 2936 цаг, 2015 рейс, амралтын өдөр 149 гаралт, 1883 цаг, 1277 рейс гүйцэтгэж нийслэл хотынхоо ард иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг түргэн шуурхай, аюул осолгүй хүргэж байна. Үүнээс 1 дүгээр бааз 154 хөдлөх бүрэлдэхүүнтэй, нийслэлийн 13 чиглэлд ажлын өдөр 119 гаралт, амралтын өдөр 85 гаралт, 2 дугаар бааз 129 хөдлөх бүрэлдэхүүнтэй нийслэлийн 10 чиглэлд ажлын өдөр 93 гаралт, амралтын өдөр 64 гаралттай ажлаа гүйцэтгэж байна.

Department objectives:

Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ тул нийслэлийн тээврийн газартай хийсэн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангах, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн, боловсон ая тухтай үйлчлэх, үйлчилгээний аюулгүй байдал хэвийн тасралтгүй үйл ажиллагааг  хангах замаар байгууллагын үйл ажиллагааг жигд тогтвортой, үр ашигтай хэвийн явуулах, тээврийн хэрэгслийн ашиглалтыг  сайжруулах, өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг зөв зохион байгуулах “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011”стандартын шаардлагыг хангаж нийтийн тээврийн үйлчилгээний соёлч байдал, чанар,хүртээмж, сахилга хариуцлагыг сайжруулах,нийтийн тээврийн үйлчилгээний дэвшилтэт техник технологийг хэрэгжүүлэн ажиллах зорилготой алба юм.

Main Focus of the operation:

Нийслэлийн нийтийн тээврийн газраас баталсан цаг график, замнал маршрутын дагуу, шугамын үйлчилгээг шуурхай зохион байгуулж жолооч, шалгагч нарын ажил, амралт хөдөлмөрийн зохион байгуулалтын хуваарийг оновчтой хийх
Байгууллагын төлөвлөгөөт даалгавар, цаг рейс болон орлогын төлөвлөгөө, үйлдвэрийн үйл ажиллагааг жигд ханган биелүүлэх
Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, эзэмшилтэнд хяналт тавьж, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд бүрэн оролцуулах, ашиглалтаас хассан, шинээр авсан хөдлөх бүрэлдэхүүний хувийн хэрэгт бичилт хийлгэх, тээврийн хэрэгслийн хувийн хэргийг бүрэн хөтлүүлэх зэргээр анхан шатны болон цахим бүртгэл хөтлөлтөнд хяналт тавих
Холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран шугам, замын хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдалд шаардлагатай арга хэмжээ авах,ноцтой зөрчил байвал тээвэр ашиглалтын улсын байцаагчид шилжүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, анхан болон давтан зааварчилгааг өгөх, хариуцлага тооцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар холбогдох алба мэргэжилтнүүдтэй хамтран сургалт,сурталчилгааг зохион байгуулах
 Зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, урсгал хөдөлгөөнийг судлан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тээвэрлэлтэнд шинэ техник, дэвшилттэй технологи нэвтрүүлэх, тээвэрлүүлэгчидтэй гэрээ хэлцэл хийх, дүгнэх, шугам, замын чиглэл, цагийн хуваарьт өөрчлөлт хийж шуурхай зохицуулах
Нийслэлийн тээврийн газрын сайт, смарт болон төв диспетчерт ирсэн  санал гомдлыг бүртгэж, гомдлыг хэрхэн барагдуулсан талаараа иргэнд хариу мэдэгдэж ажиллах
Хэлтэс,алба сар улирал жилийн ажлын тайланг гарган нэгтгэж Захиргаа удирдлагын хэлтэст хүргүүлж ажилладаг.

 МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011 стандартын дагуу:
– 1, 2 дугаар баазын бүх автобус, троллейбусны замналын зураг, урд болон хажуу тал, хойд талд байх чиглэл маршрутын хаягыг нийтийн тээврийн үйлчилгээний  төлөвлөлттэй холбогдуулан иж бүрэн шинэчилсэн.
– Жолооч нарыг нэгтгэлийн лого бүхий ажлын хувцас болох цагаан цамц, цагаан фудболк, зуны хантааз, өвлийн хүрмээр бүрэн ханган ажиллуулж байна.
– Жолоочийн бүхээгний  зорчигчдод харагдахуйц хэсэгт  үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нарын зураг бүхий нэрийн хуудсыг нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 254 хөдлөх бүрэлдэхүүнд шинэчлэн байршуулсан.
– Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бүх жолооч нарыг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгуулж замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль бусад хууль тогтоомжоор давтан сургалт тогтмол зохион байгуулж байна.
– Иргэд зорчигчдод хандаж автобус зайлшгүй тохиолдолд гэнэт тоормозлох эрсдэлтэй тул унаж бэртэхээс болгоомжилж, урьдчилан сэргийлж багана болон бариулаас барьж хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж зорчихыг сануулсан санамж,тээврийн хөлсөө бүрэн төлж зорчоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог болохыг сануулсан хуулийн заалтуудыг нийтэд сурталчлах зорилготой  санамжийг автобусны дотор заалны хэсэгт байршуулан ажиллаж байна.
– 7 хоногт нэг удаа автобус, троллейбусны суудлын бүрээсийг угааж цэвэрлэсэн бүрээсээр сольж үйлчилгээнд гаргаж байгаа.
– Шугамын үйлчилгээнээс буусан автобусны дотор заалны хэсэг, гадна талыг жолооч болон инженер техникийн ажилтнууд маш сайн угааж цэвэрлэн тэрэг тавигчид хүлээлгэн өгч гражид байршуулдаг.
– Шугамын үйлчилгээнд ажиллах явцдаа жолооч, шалгагч нар эцсийн буудалд хөнгөн чийгтэй цэвэрлэгээ хийлгэдэг.
– Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нь стандартад заасны  дагуу жолоочид хориглосон үйлдлийг гаргахгүй ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.