“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч дарга Б.Даваасүрэн, Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Цэнд, 1 дүгээр баазын ахлах инженер Ж.Батхүрэл нар Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх Д.Отгонбаатар, Дэлхийн нөөцийн институтын тээвэр судалгааны ажилтан Лү Лү Шүэй  нартай уулзан нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар ярилцаж, туршлага солилцлоо. Уулзалтын дараа Улаанбаатар хотыг хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийн загварт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийн сургалтад  хамрагдсан. Сургалтаар нийтийн тээврийн автобусны чиглэлийн оновчлол, хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн бууруулах, автобусны парк  шинэчлэлийн талаарх мэдээллийг сонсон, харилцан ярилцсан юм.