“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт наадмын аваргууд тодорч, нэгдсэн дүнгээр  6 алт, 5 мөнгө,  2 хүрэл медалиар 2 дугаар бааз шилжин явах цомын эзэн боллоо. Тэмцээнд нийт 62  багийн  400 гаруй тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал, Нийслэлийн Иргэдийн Хурлын тэргүүлэгч Г.Төмөрбаатар, нэгтгэл, баазын удирдлагууд тамирчдад шагналыг гардуулан спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.  

Спортын 5 төрөлт тэмцээний аваргууд

Сагсан бөмбөг эрэгтэй:

Нэгдүгээр байр: Н.Баяртсайхан ахлагчтай 2 дугаар баазын захиргааны баг  

Хоёрдугаар байр:  С.Дашням ахлагчтай 2 дугаар баазын 1 хэсэг

Гуравдугаар байр: Х.Баярцэнгэл ахлагчтай нэгтгэлийн захиргааны баг

Сагсан бөмбөг эмэгтэй:

Нэгдүгээр байр: Д.Уянга ахлагчтай 2 дугаар баазын 2 хэсэг

Хоёрдугаар байр:  Я.Пүрэвсүрэн ахлагчтай 2 дугаар баазын 3 хэсэг

Гуравдугаар байр:Д.Номиун ахлагчтай 1 дүгээр баазын 4 хэсэг

Теннис эрэгтэй:

Нэгдүгээр байр: Ч.Цацралт-Од нэгтгэлийн захиргаа

Хоёрдугаар байр:  М.Амарсанаа 1 бааз засвар

Гуравдугаар байр:Ч.Мөнхбаяр 1 бааз

Теннис эмэгтэй:

Нэгдүгээр байр: Ч.Оюун-Эрдэнэ 2 дугаар бааз захиргаа

Хоёрдугаар байр:  Ц.Оюунцэцэг 2 дугаар бааз 2 хэсэг

Гуравдугаар байр: Б.Эрдэнэчимэг 2 дугаар бааз 2 хэсэг

Шатар:

Нэгдүгээр байр: Д.Мөнхзул 2 дугаар баазын ашиглалтын инженер  

Хоёрдугаар байр:  С.Мөнхбаатар 2 дугаар баазын жолооч

Гуравдугаар байр: З.Хүрэлбаатар нэгтгэлийн аж ахуйн нярав

Дартсын тэмцээнд

Нэгдүгээр байр: Ч.Батбаатар ахлагчтай 1 дүгээр баазын захиргааны баг,

 Хоёрдугаар байр:  Р.Цэрэнтогтох ахлагчтай 2 дугаар баазын захиргааны баг

 Гуравдугаар байр: Б. Ганзориг ахлагчтай нэгтгэлийн захиргааны баг

Гар бөмбөгийн эрэгтэй:

Нэгдүгээр байрыг 1 дүгээр баазын засварын баг

Хоёрдугаар байрыг 2 дугаар баазын захиргааны баг

 Гуравдугаар байрыг нэгтгэлийн баг

 Гар бөмбөг эмэгтэй:

 Нэгдүгээр байрыг Хоёрдугаар баазын захиргааны баг

 Хоёрдугаар байрыг 1 дүгээр баазын 1 хэсгийн баг

Гуравдугаар байрыг 2 дугаар баазын 3 хэсгийн баг тус тус эзэлж алт, мөнгө хүрэл медаль хүртлээ.