Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа 1, 2 дугаар баазын бүх жолооч нараас түвшин тогтоох тестийн шалгалт авна.
Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс, ХАБЭААлба, Сургалтын алба хамтран зохион байгуулж буй энэхүү шалгалт нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон байгууллагын орчинд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой захирлын баталсан дүрэм, журмын талаархи жолооч нарын мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой юм.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, шалгалтын үеэр жолооч нарыг бөөнөөр цуглуулахгүй байхаар зохион байгуулах бөгөөд ирэх долоо хоногт хэсэгчилсэн хуваарь гаргаж, шалгалт эхэлнэ.
Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм, журмыг байгууллагын сайтад байрлуулсан байдаг тул жолооч та бүхэн мэдлэгээ сэргээж, шалгалтандаа бэлдээрэй.







