Жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хууль дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Нарны зам” сургалтын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран сургалт зохион байгуулж байна. Сургалтанд 1,2 дугаар баазын 99 жолооч хамрагдаж, ЗХУТ-ийн хяналтын камераар замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын бичлэгийг харж,анхаарах зүйлсийн талаар ярилцаж заавар зөвлөмж авсан.

Сургалтын үеэр замын хөдөлгөөний ачааллыг харах, http://www.ubtraffic.mn/, иргэдийн ирүүлсэн зураг мэдээллийн дагуу жолоочид хариуцлага тооцож буй “E-police”, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй https://torguuli.police.gov.mn/аппликейшнийг танилцуулсан.

Хяналтын камераар жолооч утсаар ярьсан, бүс зүүж буй эсэх, эгнээ хоорондын зайг хэрхэн барьж , хүн тээвэрлэх дүрэм зөрчсөн эсэх, замын хөдөлгөөний хууль, дүрмийг хэрхэн хэрэгжүүлж буйг бүрэн харах боломжтой. Зөрчил гаргасан тохиолдолд байгууллагад, хувь хүн бол гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байгааг сануулсан.

 Мөн техникийн бүрэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохгүй бол нэг тээврийн хэрэгслийн жолоочийн гаргасан алдаа 20-30 минутын түгжрэлийг үүсгэж, замын хөдөлгөөний ачааллыг эрс нэмэгдүүлдэг болохыг анхааруулсан.  Автобусны зогсоолд хувийн тээврийн  хэрэгсэл зогсвол хяналтын камераар бичиж торгууль оногдуулж байгаа. Зорчигчид автобусны буудлын зогсоолыг чөлөөлж,  бүрэн зогссоны дараа бууж, суун, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зориулалтын багана бариулаас барьж зорчих хэрэгтэй. Жолооч нар утсаар ярих, хөгжим сонсох зэргээр анхаарлаа өөр зүйлд сарниулснаас зам тээврийн осолд зөрчилд өртдөг. Тиймээс замын хөдөлгөөнд жолооч, зорчигч нар соёлтой оролцох хэрэгтэйг энэ үеэр зөвлөлөө.