Жолооч нарын хууль эрх зүй, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо гаргаж буй  зөрчлийг бууруулах, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Нарны зам” сургалтын төв 556 жолоочоос Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр тестийн шалгалт авч байна.

 Шалгалтанд 1 дүгээр баазын 296, 2 дугаар баазын 258 жолооч хамрагдаж байна. Хоёр дахь шатны сургалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохион байгуулах бөгөөд Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн хууль, Хөдөлмөрийн хууль, Авто тээврийн хууль, Нийтийн тээврийн МNS 5012: 2011, 4598:2011, 5879: 2012  стандарт, Зөрчлийн оноо тооцох журмаар мэдээлэл өгөх юм.