“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын баг тамирчид Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, нийтийн тээврийн салбарын 2019 оны аварга шалгаруулах спортын тэмцээнд амжилттай оролцлоо. Нийт 17 байгууллагын 500 гаруй тамирчидтай шатар, теннис, дартс, билльярд, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн 7 төрлөөр өрсөлдөж, нэгтгэлийн тамирчид 3 төрөлд Алт, 1 төрөлд мөнгөн медаль хүртэн, багийн дүнгээр 3 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Тэмцээнд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан оролцсон тамирчдаас “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ахлах эдийн засагч О.Батболд билльярдын төрөлд Алт, 2 дугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээний ахлах инженер Д.Мөнхзул шатрын тэмцээнд Алт, тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ ширээний тенннисээр Алт, 2 дугаар баазын Хүний нөөцийн албаны ахлах менежер Ч.Батбаатар ахлагчтай дартсын баг Мөнгөн медаль, нэгтгэлийн аж ахуйн менежер Ч.Цацралт-Од ширээний тенннисээр Хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээнд оролцсон  нийт баг тамирчиддаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын удирдлага, хамт олноос баяр хүргэж, ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе