“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зохион байгуулж байгаа Ур чадвар-Уран жолоодлогын тэмцээн үргэлжилж байна.  Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээн 5 дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд 1 дүгээр баазын жолооч нар мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж, хэсгийн аваргуудаа маргааш тодруулна. Оролцож буй жолооч нарт 1 дүгээр баазын хамт олноос нь баяр хүргэж, амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.