Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын үйлчилгээний ажилтан  С.Гэзгээг  Монгол Улсын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагналаа. Тэрбээр улсад 31 жил, нийтийн тээврийн салбарт 18 жил ажилласан юм.

Хамт олноо ажил үйлсээрээ манлайлан төрийн дээд одон хүртсэн С.Гэзгээд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлага, хамт олноос баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.