Монгол улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Нийтийн тээврийн үйлчилгээний газар байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд “Замд гаръя” телевизийн нэвтрүүлэг, эко аялалд оролцлоо. Аялалд Зам тээвэр хөгжлийн яам, Нийтийн тээврийн үйлчилгээний газар,  Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид, салбарын бусад байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцон эрүүл агаарт гарч, тэмцээн уралдаан зохион байгуулж,  харилцан туршлага солилцон, майхант отог байгуулан Хэнтий аймгийн Балданбэрээвэн хийд, Хангалын нуур, Аварга тосон нуур орчмын байгаль орчныг цэвэрлэсэн. “Улаанбаатар хот-Хэнтий аймаг-Улаанбаатар хот” гэсэн маршрутаар тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан аялалд Автотээврийн үндэсний төвийн Хэнтий аймаг дахь салбар хамтран ажиллалаа.