Өнөөдөр 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Эрдэм ном сурахаар ээж аавдаа хөтлүүлэн цэцэрлэг, сургуулийн босгоор алхан орж буй багачууд, оюутан сурагчиддаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олноос баяр хүргэж “Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг автобуснуудынхаа урд байршууллаа.
Энэ хичээлийн шинэ жилд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дэргэдэх “Бүтээлч багачууд” цэцэрлэгт нийт 80 гаруй хүүхэд элсэн орж суралцаж байна. Эрдэм номдоо шамдан суралцах нийт сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.