Огноо[1]: 2019.09.12

Тендер шалгаруулалтын нэр: Автобусны дугуй худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: НЗТНОНӨААТҮГ/201908001

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Автобусны хөдөлгүүрийн Евро 5 ангилалын дизель түлш худалдан авах–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2018, 2017 оны  Борлуулалтын орлогын тус бүр нь төсөвт өртгийн 100 хувиас дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2017 оны тус бүр нь төсөвт өртгийн 100 хувиас дээш үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Тендерийн хамт 28 440 000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[2] ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 10 -р сарын 12 -ны өдрийн 09 цаг 00 минут -–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10 -р сарын 12 -ны өдрийн 09 цаг 30 минут –т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:[3] Эрхтэй

Дотоодын давуу эрх тооцох эсэх.[4] Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж,“Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГын 2 давхар, 206 тоот

Утас: 343169, 96333998


[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]       Барааны төсөвт өртөг 50 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

[3]       Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол “Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй” гэж бичнэ.

[4]       Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.