“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Техник технологи албанаас нийт жолооч нарт автобусны хийн баллоноос тунадас авах зааврыг танилцууллаа. Автобусны хийн баллоноос тунадас авснаар баллонд тунадас хуримтлагдахаас урьдчилан сэргийлж хийн системд хөлдөлт явагдахаас хамгаална. Тунадас авахгүй бол баллонд шингэн хуримтлагдан дүүрч хийн клапан, аппаратуудад /тормосны төв аппарат, хий хуваарилах аппаратууд, консны аппарат гэх мэт / шингэн тархаж, бохирдон хөлдөлт болон гацалт үүсэж хэвийн ажиллагаа алдагдана.

Тунадас авах заавар:

  • DEAWOO BS-106 автобусанд хий хураах 2 баллонтой. Эхний баллонд дээр 2 тунадас авагч, 2 дахь баллонд 1 тунадас авагч байрлана.
  • Тунадас авахдаа тунадас авагч дээр байрлах татуурганаас зүүн гар тийш татсанаар тунадас авагч нээгдэж хуримтлагдсан шингэнийг дуустал гадагшлуулна,
  • Спиртний саванд техникийн спирт хийснээр хийн системийн трубкээр спирт гүйж цан цохиж бөглөрч хөлдөхөөс урьдчилан сэргийлэх юм. Тиймээс зааврын дагуу тунадас авч хэвшихийг зөвлөлөө.