“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын ажилтан, албан хаагчдад Дэлхийн анхны тусламжийн өдрөөр  Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороо “Анхны тусламж амь нас аварна” сургалт зохион байгууллаа. Сургалтаар осолд иргэд өртсөн үед нэмж гэмтэл авахаас хамгаалах, бэртлийг цаашид хүндрүүлэхгүйн тулд анхан шатны тусламжийг үзүүлдэг.  Ажил, амьдрал дээр анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадаагүйгүйгээс олон хүний амь нас хохирсон тохиолдол олон бий.  Дэлхий нийтэд жилд 5 сая гаруй хүн осол гэмтлээс болж амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог.  Таны найз нөхөд, гэр бүлийн чинь гишүүд ч бэртэж гэмтэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс хүн бүр ямар ч үед осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга барилыг эзэмшсэн байх хэрэгтэй. Яс хугарсан үед “Өргө, дар, боо” гэсэн зарчмыг баримталж хугарсан хэсгийн хоёр үеийг оролцуулан хөдөлгөөнгүй байхаар  чиг тавьж боон  анхан шатны тусламж үзүүлэх ёстой. Зүрх, амьсгалын үйл ажиллагаа алдагдсан, яс хугарч , цус алдсан үед үзүүлэх анхан шатны тусламж бүгд өөр байдаг.  Эрүүл мэндийн тухай хуульд байгууллага аж ахуйн нэгж, иргэн бүр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс хүн бүр хуульд заасан үүргээ биелүүлж бусдад амьдрал бэлэглэж байгаарай гэдгийг зөвлөлөө.