“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчдад Хан-Уул дүүргийн Гал унтраах аврах 14-р ангийн гал сөнөөгчид Барилга байгууламжийн галын аюулгүй байдал, Гал унтраах багаж  хэрэгслийг хэрхэн ашиглах, гамшиг ослын үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр  тус гал унтраах ангид жилд иргэд аж ахуйн нэгжээс 250 галын дуудлага ирдэг бөгөөд дунджаар 60 орчим хүний амь насыг авран хамгаалдаг. Гал түймрийн аюулаас хүн,  байгууллага бүр урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах нь эрдэнэт хүний эрүүл мэнд,  амь нас эрсдэх, эд хөрөнгөө алдахаас хамгаалах болно гэдгийг онцоллоо. Байгууллагын ажилтан албан хаагчдыг гамшгаас сэргийлэх дадлага сургалтад хамруулах нь болзошгүй галын аюул тохиолдсон үед өөрийн болон бусдын амь насыг  аврах анхан шатны мэдлэгийг олгох давуу талтай юм.