Нийслэлийн 380 жилийн ойг угтан зохион байгуулагдсан арга хэмжээний хүрээнд НЗДТГ, НЭМГ-аас 2019 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ийг тодруулсан.  Энэхүү арга хэмжээний үеэр төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэн, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлж, хамт олныхоо дунд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих хамгаалах үйлсэд идэвх санаачлага гарган ажилласан тул “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазыг нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгаруулсныг зарлаж шагналыг гардууллаа.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг бусад байгууллагуудад үлгэр дууриал болж, хамт олныхоо дунд архи тамхигүй орчин бүрдүүлэхэд анхаарсан зэрэг нийт 68 үзүүлэлтээр шалгаруулж, 10 байгууллагыг Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар өргөмжилж, гэрчилгээ олгосон юм.