“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны үеэр хэлтсүүд 2019 оны ажлаа дүгнэж жилийн эцсийн үйл ажиллагааны тайлангаа тавьсан. Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтэс Нийтийн тээврийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээний үүргийг сар бүр 95.13 дээш хувиар биелүүлж үйлчилгээний гомдол 196, зам тээврийн осол зөрчил 12-оор бууруулж ажилласан.
Техник технологи бодлого төлөвлөлтийн хэлтэс 113 ажил төлөвлөж 96.19% -тай биелүүлэн, нийт давхардсан тоогоор 12874 тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн. Цахилгаан хангамжийг сайжруулах чиглэлээр 24 ажлыг хийж, тээврийн хэрэгслийн хаврын үзлэг, оношилгоонд 280 тээврийн хэрэгслийг оруулсан байна. Автобус угаалгын цехийн дотор гадна засварыг бүрэн шинэчилж, 1, 2 дугаар баазад шинээр автобус угаалгын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулжээ.