“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын шуурхай хуралдааныг цахимаар зохион байгууллаа. Хуралдааны үеэр  1, 2 дугаар баазын ажил хариуцсан ажилтнуудтай цахимаар ярилцаж, “Covid-19”  халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын нэгдсэн мэдээллийг авч, цаашид хийгдэх ажлын талаар санал солилцсон юм.