“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын инженер техникийн албан хаагчид, засварчид тохижилт, засварын ажлуудыг хийж байна. 1 дүгээр баазын 2-р гражийн халаалтыг холбосон Ф25-ын ган хоолойг хэсэгчилэн, 80 метр турбаг шинээр сольж, засвар үйлчилгээний станцын ашиглалтын шаардлага хангахгүй хаалтууд, I, II, III, V сувгуудын гэрлийг шинэчлэн, хаалга, үүдний довжоо, агааржуулалтын хоолой, засвар үйлчилгээний станцын урд талын борооны ус зайлуулах сувгийг засварлалаа.
Тохижилтын ажлын хүрээнд 1 дүгээр бааз 87 ширхэг цэцгийн савнуудын будгийг арилгаж шинээр будаж байрлуулан 800 ширхэг цэцэг суулгасан. 2 дугаар бааз цэцгийн мандлуудад 2000 ширхэг цэцэг тарьж, хөшөөт цогцолбор байгуулан, аж ахуйн хашааг засаж, үүдний хаалгыг шинээр солилоо.