“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний алба, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд хүүхдэд зориулсан зөвлөмж бүхий 6000 наалтыг 1, 2 дугаар баазын 220 автобусны бариулд байршууллаа. Хүүхдүүдэд зориулсан зөвлөмжид гараа зөв угаах дараалал, олон хүн цугларсан газарт бүү оч, ханиаж найтаахдаа ам хамраа халхлаарай, олон нийтийн газар зай бариарай, эрсдэл өндөртэй улс оронд аялал хийхээс татгалзаарай гэх мэт үндсэн зөвлөмжүүд багтсан. Зөвлөмжийг байршуулснаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүүхэд, эцэг эхчүүд коронавирусын халдвар болон  томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл авах юм.