Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын удирдлага, хамт олон нэгдэн “Эерэг амьдрал” нөлөөллийн аян зохион байгууллаа. Аяны хүрээнд хөдөлгөөн удирдах төвийн урд аюулгүй ажиллагааны дүрмийн самбар хийж, хөдөлмөр аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахыг жолооч, засварчин инженер техникийн ажилтан албан хаагчиддаа уриалан баазын хашааны хана дагуу цэвэр орчинд ажиллаж амьдрах, өглөө бүр бие биенээ инээмсэглэн угтахыг онцолсон санамжийг бичиж байршуулсан. Шинээр номын сан нээж фондыг нь баяжуулан ажилтан албан хаагчдынхаа оюунд хөрөнгө оруулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бялдаржуулан танхимд сургалт зохион байгуулсан. Мөн нийслэлийн иргэд олноор нэгдсэн Хүчирхийллийг тэвчдэггүй Хүн бай аянд хамт олноороо нэгдэн, нийслэлийн ойг тохиолдуулан нийтийн тээвэрт ажиллаж буй эмэгтэй жолооч нараа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.