Шинэ короновирусын халдвар Монгол Улсад тархаж буйтай холбогдуулан Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг нарийн мөрдөж ажиллах, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ мэргэжлийн ариутгалын компанитай хамтран 11 обьект,285 автобусанд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.