Коронавирусын халдвар дэлхийн нийт болон Монгол улсад тархаж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, халтиргаа гулгаа, бэртэл гэмтлээс сэргийлэх зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын инженер техникийн ажилтан албан хаагчид, жолооч, шалгагч нар байгууллагын эзэмшлийн хашаа  болон орчны 50 метр газрын цасыг ерөнхий механик болон хэсгийн дарга нарын гаргасан хуваарийн дагуу 7 хоногт хоёр удаа цэвэрлэж байна. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, цас мөсийг тогтмол цэвэрлэж буй нийт ажилтан албан хаагчиддаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлага, хамт олноос талархал илэрхийлье.