“Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын 1, 2 дугаар баазын 57 шалгагч, захиргааны 40 ажилтан албан хаагч шугам замын хяналт шалгалтын ажлын хүрээнд зорчигчдод амны хаалт зүүж, бээлий өмсөн, хоорондын зай барьж, бэлэн мөнгөөр зорчихгүй байх зөвлөмжийг өгч байна. Шугам замын хяналтыг Төв номын сангийн буудлаас Хүннү молл, 10-р хорооллоос Баруун 4-н зам, Хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний ордны буудлуудад хийж байна. Нийт 283 тээврийн хэрэгслийн гадна тал, заалны дотор талын угаалга цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, өдөр, оройн буултаар бүр 59-60 шалгагч хийж, зориулалтын бодисоор ариутгаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шугамын үйлчилгээнд ажиллаж буй жолооч, хяналтын ажилчдыг амны хаалт, бээлий, ариутгалын хувцас, спиртэн суурьтай гар халдваргүйтгэгч уусмалаар өдөр бүр хангаж, 202 тээврийн хэрэгсэлд байршуулсан гар ариутгагчийг тогтмол цэнэглэж, жолоочийн кабины тусгаарласан хаалт хамгаалалтыг бүрэн байдлыг шалгаж байгаа юм.





