Өнөөдөр /2021 оны 01 сарын 06/ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хүсэлтээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх зорилгоор 2 дугаар баазын 439 ажилтан, албан хаагчдыг PCR шинжилгээнд бүрэн хамруулав.Шинжилгээний үеэр ажилтан, албан хаагчдын биеийн дулааныг хэмжих, хүн хоорондыг зай барьж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг амжилттай зохион байгууллаа. Мөн шинжилгээнд хамрагдсан ажилтан албан хаагчдад нэг удаагийн маск, бээлий, витамин олгож, халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллахыг зөвлөлөө. 2 дугаар бааз дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн шинжилгээний тандалтын баг ирж ажиллаа.