“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын хариуцлага, сахилга ёсзүйн хэм хэмжээг сайжруулж хэвшил болгох зорилго бүхий аян эхлүүлээд байна. Нэгтгэлийн захиргаа, 1, 2 дугаар баазын ажилтан албан хаагчид, ажлын байр болон байгууллагын бүх обьект, хөдлөх бүрэлдэхүүнийг хамрах энэхүү аян 2 сар үргэлжилнэ. Аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр 11 төрлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тус аяны хүрээнд зохион байгуулах ажлын явц, хэрэгжилтэд холбогдох хэлтэс, албад хяналт тавьж ажиллах ба аяны үр дүнг захирлын зөвлөлд тайлагнаж, дүгнүүлэх ажээ.