Манай байгууллага нийтийн тээврийн үйлчилгээний 283 автобусныхаа зорчигч бүртгэлийн QR кодыг стикер хэвлэлттэй наалтаар шинэчиллээ. Автобус бүрт дотор заалны 8 байрлалд QR код бүхий стикер наасан нь цаасан хэвлэлт шиг бүдгэрч, үрчийж урагдахгүй, тод хэвлэлттэй учир зорчигчид QR код уншуулахад хялбар боллоо.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар албан байгууллага болон автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн QR код уншуулалт эрс нэмэгдсэн талаар холбогдох байгууллагаас мэдээлжээ. Нийслэлийн хэмжээнд халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээлэл өгчээ. Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь хоёр талт эрсдэлээс хамгаална.

1. Өөрийгөө халдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна.

2. Тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалах сайн талтай юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг тогтоож ажилласан байна.