
Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Эрдэм ном сурахаар ээж аавдаа хөтлүүлэн цэцэрлэг, сургуулийн босгоор алхан орж буй багачууд, оюутан сурагчиддаа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, нийт ажилтан албан хаагч нараас баяр хүргэж “Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг шугамын үйлчилгээний автобуснуудаараа дамжуулан хүргэж байна.
Эрдэм номдоо шамдан суралцах нийт оюутан, сурагч, багачууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.