Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулж байгаа “Өнтэй өвөлжье” өдөрлөгт 2021 оны 09 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд амжилттай оролцлоо. Тус өдрүүдэд байгууллагын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хэрэгжилт, байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд, иргэд олон нийтэд сурталчилж, танилцуулав.





