“Нарны зам” сургалтын төв нь Монгол Улсын MNS 6585:2016 стандартын хүрээнд доорхи ажлуудыг хийж гүйцэтгэн сургалтын орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Үндсэн В ангилал болон мэргэжил дээшлүүлэх C D E M ангилал, C D E мэргэшсэн жолоочийг бэлтгэх  ажлын хүрээнд сургалтын танхимуудыг иж бүрэн засварлаж, сургалтын дадлагын тээврийн хэрэгслүүдийг MNS 4598:2013 стандартын хүрээнд бэлтгэж, сургалт явуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

Тус нэгтгэлийн 2 дугаар баазад байрлах жолоодлогын  тусгайлан   бэлтгэсэн  талбай /дром/-г шинэчлэн засварлалаа.

Мөн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын ерөнхий шаардлагыг хангаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 153/2021 дугаар бүхий “Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ”-г авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.