Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын нэгдсэн цахим хуудас (www.bus.ub.gov.mn)-ын үндсэн агуулга загварыг сайжруулж, дэвшилтэт технологи нэвтрүүлж 2021 оны “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хууль, Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд иргэд, олон нийтэд мэдээллийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх, мэдлэгийн сан бий болгон шинэчлэн хөгжүүлэх, кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн мэдээ мэдээллийг нийтлэх ажлыг хийж гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ авах гэж байгаа тул Ерөнхий нөхцлийг хангасан хувь хүн, хуулийн этгээдийг урьж байна.

            Шаардагдах зүйлс.

Хуулийн этгээд:

1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлэх;

2. Байгууллагын танилцуулга ирүүлэх;

3. Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт ирүүлэх (2021, 2022, 2023 онд веб хандалттай программ хангамж, веб сайт хөгжүүлэх чиглэлээр гүйцэтгэсэн ажил хамаарна)

Иргэн:

-Танилцуулга;

-Боловсролын зэргийн диплом, бусад;

-Үнэмлэх, сертификатын хуулбар;

-Хийсэн ажлын танилцуулга;

-Татвар төлөгч байх.

            Сонирхсон иргэн, хуулийн этгээд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16:00 цагаас өмнө “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргааны байр (бичиг хэргийн ажилтан)-нд үнэ санал ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

  • Вэб сайт нь ямар ч төрлийн дэлгэцэн дээр /гар утас, компьютер, таб/ зөв тохирч харагдах боломжтой байх.
  • Кирилл, монгол хос бичгээр зэрэгцүүлэн мэдээ мэдээллийг нийтэлдэг байх
  • Холбоо барих цэсэнд автобусны камер шүүлгэхэд холбогдох 78110083 дугаарыг оруулах.
  • PDF болон бүх өргөтгөлөөр файл оруулдаг байх.
  • Вэб сайтын мэдээллээ хүссэн үедээ өөрчлөх, засах, устгах боломжтой. IT нарийн мэдлэг шаардлагагүй байх.
  • Call now /шууд залгах, хэрэглэгчийн мэдээллийг авах форм гэх мэт төрөл бүрийн үйлдэлд дуудах блокуудыг үүсгэх боломжтой байх.
  • Вэб систем нь хайлтын системд дээгүүр байрлах бүх суурь тохиргоо хийгдсэн байх.
  • Зочин тус бүрийн сайтад хандсан тоо, үзсэн хуудас, хэрэглэж буй төхөөрөмж, түүх зэргийг дэлгэрэнгүй харах боломжтой байх.